Хүнсний ногоо болон мах махан бүтээгдхүүн хадгалах нөхцөл болон, тээвэрлэлтийн зөвлөх үйлчилгээ болон сургалтын хөтөлбөртэй. Бид тухайн байршил дээр очиж хадгалалтын мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. / Нэмэлт төлбөртэй /
Бид бүхний ажиллаж буй салбар бол, алхам тутамд хариуцлага нэхэж байдаг салбаруудын нэг. Тэр дундаа нийтийн хоолны стандарт, чанар шаардлага хангаж ажиллана гэдэг бол цаг тутамд сэрэмж өндөр байхыг шаарддаг. Тиймээс бид бэлтгэн нийлүүлэгч нарт доох нөхцөлийг тавьдаг.
3.1 Тухайн салбарт ажиллаж мэргэшсэн цаг хугацаа хангалттай байх
3.2 Тогтвортой үйл ажиллагаатай байх ба, бараа материалын зохистой хэмжээг хангахуйц барааны нөөцтэй байх, нөөцийн мененжментийн тогтвортой тогтолцоог бий болгосон байх
3.3 Хүргэлтийн чадамжтай байх, дадал туршлагатай тээвэрлэгч болон, хадгалалтын стандарт хангасан тээврийн хэрэгсэлтэй байх
3.4 Хүнсний стандартыг хангуулах зорилгоор, тухайн салбарын мэргэжилтэй байх гэх мэт.
Бид зочлох болон хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй бизнес эрхлэгч нарт тулгамддаг хүнс ахуйн бараа материалын судалгаа хаоьцуулалт, татан авалт, тээвэрлэлт, Хүнсний стандарт холбогдох бичиг баримт бүрдүүлэлт, Зөвлөх үйлчилгээ сургалт арга зүй гэх зэрэг үйлчилгээг нэг цонхноос хүргэхээр зорин ажиллаж байна.
Khangamj9.mn сайтын залуус нэгдээд удаагүй ч, хүнсний ногооны салбарт 19 жилийн туршлагатай компанийн авч хэрэгжүүлж буй төсөл юм.
№1 ХҮНСНИЙ НОГОО
- Хэрэв гэрээт байгууллага бол гэрээний нөхцөлийн дагуу хийгдэнэ. Аливаа үүссэн төлбөр тооцоотой холбоотой асуудлыг гэрээний дагуу шийдвэрлэнэ.
- Гэрээний бус хүргэлтээр очсон барааны тоо хэмжээ, чанарт хүлээн авч байгаа тал хяналт тавих ба, хүргэгдээд очсоноос хойшхи 24 цагийн дотор гологдол бүтээгдэхүүнийг солих эсвэл буцаах боломжтой. 24+ цагаас эхлэн тухайн барааг буцаах боломжгүй тул та сонголтоо зөв хяналттай хийнэ үү
№2 МАХ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН
- Гэрээт байгууллага бол гэрээнд тусгасан нөхцөл болон үл тохиролыг барагдуулах шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэж арга хэмжээг авна. Чанарын доголдолгүй бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөнөөс хойш 24 цагийн дотор ямар нэгэн үл тохирол хүлээн авах боломжтой ба, 24+ цагаас эхлэн тухайн барааг буцаах эсвэл солих боломжгүй тул та сонголтоо зөв хяналттай хийнэ үү
№2 АХУЙН БАРАА
- Гэрээт болон гэрээт бус харилцагч нар тухайн барааг бүрэн бүтэн тоо хэмжээний доголдолгүй хүлээн авснаас хойш 24 цагийн дотор үүссэн үл тохиролыг засварлах боломжтой ба 24+ цагаас эхлэн тухайн бараа материалыг солиулах эсвэл буцаах боломжгүй тул та сонголтоо зөв хяналттай хийнэ үү
Баярлалаа
Хүнсний ногоо хүргэлт:
- 500,000₮ - с дээш хот дотор хүргэлт үнэгүй. Орон нутагт тухайн захиалгын хэмжээнээс хамааран тээвэрлэлтийн үнэ нэмэгдэнэ. Тусгай хучлагтай авто тээврийн хэрэгсэл болон туршлагатай жолоочоор алсын тээвэрлэлт хийж гүйцэтгэх боломжтой
Мах махан бүтээгдэхүүн:
- Хот дотор хүргэлт 20 кг - с дээш үнэгүй
- Хөдөө орон нутагт 100 кг - с дээш хүргэлт үнэгүй хийгдэнэ. Бусад нөхцөлд тухайн үеийн захиалгын хэмжээ, зайгаас хамааран нэмэлт үнэ тогтооно. Хөдөө орон нутгийн хүргэлтийг мэргэжлийн жолооч, тусгай тоноглолтой тээврийн хэрэгслээр хүргэлт хийнэ. Нэг удаад хийх хүргэлтийн дээд хэмжээ 7 тонн
Ахуйн бараа материал:
- Хот дотор 500,000₮ хүргэлт үнэгүй
- Хотын захруу 1,000,000₮ хүргэлт үнэгүй. Хөдөө орон нутгийн унаанд тавьж явуулна
Хүргэлтийн болон Төлбөрийн ерөнхий нөхцөлийг сайтар уншиж танилцана уу. Баталгаажсан хүргэлт хийгдэх үед хүргэлт хүлээн авах үеийн байршил болон хүлээн авах хүний утасыг тодорхой болгох мөн асаалттай байлгах үүргийг хүлээнэ. Хүргэлтийн үеэр ямар нэгэн санал хүсэлт эсвэл гомдол үүссэн тохиолдолд хэрэглэгчийн төвийн 9977-2358 утсанд мэдэгдэх ба, үүссэн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэгэ үзүүлэн ажиллана.
9977-2358 9970-0408